Монгол генерал НҮБ-ын хүчний командлагчаар томилогдлоо | News.MN

Монгол генерал НҮБ-ын хүчний командлагчаар томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Монгол генерал НҮБ-ын хүчний командлагчаар томилогдлоо

Өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах, зэвсэгт хүчнийхэн НҮБ-ын хүчний командлагчаар томилогдсон БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Дашдондогийн Баярсайханы шинэ албанд амжилт хүсч, хүндэтгэл үзүүллээ.

2004 оны 2 дугаар сарын 18-нд Ирак дахь олон үндэстний хангалтын төв хэмээх найман орны 2000 цэрэг байрласан “Чарли” бааз руу амиа золиослогчийн хийсэн халдлагыг таслан зогсоосон Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн захирагчаар ажиллаж байсан Д.Баярсайхан Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлэх ажлыг анхнаас нь зохион байгуулж байсан юм.

Олон арван жилийн турш иргэний дайны хөлд нэрвэгдсэн Өмнөд Судан улс 2011 онд тусгаар тогтнож, төр, засгаа эмхлэн байгуулсан ч дотоодын улс төрийн зөрчил, мөргөлдөөн намжаагүй байна. Тус улсад НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаа 2011 оноос хойш үргэлжилж байгаа бөгөөд энэ онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор UNMISS ажиллагааг өргөжүүлж, үүрэг гүйцэтгэх цэргийн тоо 6500 байсныг 12500 болгожээ.

Тогтоолын дагуу БНХАУ, Гана, Балба, Этиоп улсууд тус бүр 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальоныг Өмнөд Судан Улс руу нэмж илгээгээд байна. UNMISS ажиллагааны цэргийн хүчнийг бүсийн командлалд хуваарилан зохион байгуулсан бөгөөд “Хойд” бүсийн олон улсын хүчний командлагчаар ийнхүү Монгол Улсын иргэн, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Дашдондогийн Баярсайханыг томилох шийдвэрийг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан байна. Тэрээр 2014 оны 10 дугаар сар 19-нд ажиллагааны газар оронд очиж үүргээ гүйцэтгэж эхэлнэ.

 

 

“Хойд” командлалын хариуцлагын бүст Монгол, Гана, Энэтхэг, Руанда Улсын мотобуудлагын батальонууд, Этиоп Улсын мотобуудлагын рот болон дэмжлэгийн салбарууд, нийт 4200 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Энэ бүс нутаг бол дотоодын зэвсэгт мөргөлдөөн их давтамжтай гарч байгаа, мөн хөрш Судан Улстай маргаантай мужтай хил залгаа оршдог тул Суданы зүгээс зэвсэгт халдлага, мөргөлдөөн өдөөж байдаг, орон гэргүй иргэд, дүрвэгсэд олонтой, хүмүүнлэгийн ажиллагаа илүү шаардагддаг зэрэг онцлогтой юм.

Бригадын генерал Д.Баярсайханы орлогчоор Энэтхэг Улсын Зэвсэгт хүчний хурандаа цолтой цэргийн алба хаагч, бүсийн командлалын штабын даргаар Монгол Улсын Зэвсэгт хүчний хурандаа цолтой офицер тус тус томиолгдохоор болоод байна. Түүнчлэн “Хойд” бүсийн командлалын штабт Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 5 офицерийг томилж ажиллуулах хүсэлтийг НҮБ-аас ирүүлсний дагуу сонгон шалгаруулж, шаардагдах материалыг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт илгээгээд байна.

Өнөөдрийн байдлаар, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальоны 4 дүгээр ээлж үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Мөн энэхүү ажиллагаанд олон улсын хүчний штабт 7, цэргийн холбогч офицероор 2 нийт 9 цэргийн алба хаагч бие даан үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн дээд цолтой офицер анх удаагаа олон улсын хүчний командлагчаар томилогдон үүрэг гүйцэтгэхээр мордож байгаа нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын оролцоо тооноос чанарын шинэ шатанд гарч байгааг харуулж, олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах тогтолцоонд манай улсын гүйцэтгэж буй үүрэг, манай цэргийн алба хаагчдын ур чадвар, удирдах бүрэлдэхүүний туршлага, мэдлэг, боловсролыг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байгаагийн илрэл боллоо.

Эх сурвалж: www.zasag.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

purebvazar 2014-10-15 103.23.51.2

Bayaraa amjilt husye sain yabaad ireeri

Avatar

Амьд гэрч 2014-10-15 202.21.106.149

Энэ генерал өөрөө Иракийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн ами йг аварсан мэтээр өөрийгөө ярихдааичихэд яанаа жинхэнэ аварсан хүн нь 015дугаар ангийн захирагч хурандаа С.Түвшинбаяр болохоос наадах чинь нусан ***** байхгүй юу би хамт үүрэг гүйцэтгэсэн гэрч байна

Avatar

Зочин 2014-10-15 202.21.106.149

наадах чин маш муухай занааштай жижигхэн мөртлөө их пээдгэр онгиргон олон ааштай хүүхэн л гэсэн үг иймтэнэг юмнуудаар тоглуулсаар байх юм даа манай Арми засагтөр өө гэж

Avatar

jio;o 2014-10-15 202.180.216.211

puio0p

Avatar

Davaa 2014-10-15 103.229.120.42

Амжилт хvcье.

Avatar

Зочин 2014-10-15 153.217.12.141

AMJILT AMJILT AMJILT URAA URAA

Avatar

Зочин 2014-10-15 103.229.120.254

amjilt husei

Avatar

Зочин 2014-10-15 112.72.13.217

амжилт хусье

Avatar

Зочин 2014-10-15 127.0.0.1

Uneheer baharhmaar baina . Uurgee ner tortei bieluulj saihan Mongol oroniihoo ner hundiig ondort orgohiig husen erooe !

Avatar

иргэд 2014-10-15 202.179.10.150

Сайхан байна,ийм л улс эх орныхоо нэрийг гадаад ертөнцөд өргөж байна шүүдээ,ажил үйлс нь өөдрөг байх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж