УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана

Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, 16.00 цагийн үед эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн, гишүүдийн 94.9 хувийн саналаар баталснаар өндөрлөлөө.

Чуулганы хуралдаанд өнөөдөр МАН-ын гишүүдийн ирц тун муу байсан бөгөөд нийт 76 гишүүн оролцов. 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь байгаагүйгээс гадна УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болох тэр дундаа МоАХ-нд харьяалагддаг гишүүд энэ өдрийн чуулганы хуралдаанд оролцсонгүй.

Одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл үргэлжлүүлэн хуралдаж, маргааш өдрийн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцэж байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж