Засгийн газрын бүрэлдэхүүний хуулийг баталлаа | News.MN

Засгийн газрын бүрэлдэхүүний хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Засгийн газрын бүрэлдэхүүний хуулийг баталлаа

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2014.10.15/ үдээс хойш хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны горимын саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 94,9 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь дэмжих Байнгын хорооны горимын санал дэмжигдсэн тул хуулийн төслийг батлах санал хураалтыг гишүүдийн 89,4 хувь нь дэмжсэнээр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.

Үүний дараа Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан нийтдээ 12 хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас хууль тогтоомжийн төсөл санаачлан өргөн барьсан юм. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, зарим яамны нэр, эрхлэх асуудлын хүрээ өөрчлөгдсөнтэй нийцүүлэн холбогдох салбарын хуульд заасан яам, Засгийн газрын гишүүний эрхлэх асуудал, нэр томъёог жигдлэхээр эдгээр хууль тогтоомжийн төслүүдэд тусгасан байна.

 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Эх сурвалж: open.parliament.mn

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bayartsogtiig zailuulaachee 2014-10-15 104.57.197.87

Bayartsogt yu hij bgan be

Avatar

ИРГЭН 2014-10-15 150.129.143.207

Төрөөс хулгайлж баяжсан энэ бузрын новшийг 1худагт нь явуулаач ээ….

Avatar

Hehe 2014-10-15 103.229.120.175

Buh yum muu ch gesen erun hiidii sain

Avatar

иргэн 2014-10-15 125.253.98.140

энэ ард түмнээс санал аваагүй ерөнхийлөгчидын зөвлөх үүд арай даварч бнаштээ Дээлээ тайл гээд л байсан өөрийн зөвлөхүүдээ ЗГ шахаад л арай ч дээ ядахдаа тэр Пүрэвсүрэн чинь тамхины архины наймаа хийж яваад дипломат албанаас хөөгдсөн адгийн шаар бна шт ээ Элбэгдорж оо АН таны өмч юм уу Та зөвлөхүүдээ УИХ САЙД болгон гэж наймаалцдаг юм уу

Avatar

Bayartsogt 2014-10-15 104.32.163.40

Bayartsogt yaav ch Mongol hun bish. ene zus tsarai ni ni

Avatar

Bayartsogt 2014-10-15 104.32.163.40

Bayartsogt yaav ch Mongol hun bish. ene zus tsarai ni ni

Avatar

Bayartsogt 2014-10-15 104.32.163.40

Bayartsogt yaav ch Mongol hun bish. ene zus tsarai ni ni

Avatar

Зочин 2014-10-15 103.229.120.116

Хэт эрт үс бууралтах, бэлгийн сулрал, нурууны өвчин, чихрийн шижин, гэх мэт 20 орчим түгээмэл өвчнүүдийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээг BBC Health News-ээс: healthnewsmn.blogspot.com

Avatar

JURAMT Busgui 2014-10-15 124.158.88.87

Id mGL n TURIIG SAMARCH BNA..Uul uurkhain kompaniudtai 10 saraas ekhelj AMG geree baiguulj ekhellee.Aldaa gargaval LITSENZ budaa genee.ha ha.dOTOODIIN UUrkhain kompaniud budaa.A litsenztei kompaniudiin 70% n AMG tai kharitsakhgui bgaa tul genee.Bitgii DAramtal.bitgii s**.5KG alt dutakhad $ r n tulj boldog juram batalj chadakhui SHINECHLEL n ZASAG geed bgaa.BLYAD.

Avatar

Зочин 2014-10-15 150.129.140.158

Зочин(150.129.140.158) 0 минутын өмнө \ Бух терлийн хорт хавдар болон евчин эмгэгийг чанартай хямд эмчлэхийг Тайваний тев эмнэлэг санал болгож байна. Телеелегчийн газар:99180688,98603636 – See more at: http://www.unen.mn/content/41024.shtml?alias=politics#sthash.eBkueYFv.dpuf

Avatar

Зочин 2014-10-15 150.129.143.221

ÀÍ àíàðõèñò íàì ìºí þì áàéíà àà. Ìýðãýæèëèéí õ¿íèéã ìýðãýæèëèéí ãàçàðò íü òàâèíà ãýñýí îéëãîëò åðººñºº áàéõã¿é. Äàíäàà ìýðãýæèëèéí áóñ, î÷îîä ë ìàëëóóëàõ, õóòãàõ õ¿ì¿¿ñèéã òàâèíà. Äàðãà áîëãîõ ãýõýýð ìýðãýæèëèéí õ¿í íü îëääîãã¿é áàéæ áîëíî. ¯ã¿é ÿäàæ øó òåõíîëîãèéí àæëûã ÷èíü ìýðãýæèëèéí õ¿íýýð íü õèéëãýõã¿é áóëààæ àâààä õºíãºíèé àæëûã õàà-ä ºãäºã. Ãàíö ÷ ºäºð óã ñýäâýýð àæëààã¿é Àâäàéä áóëààæ àâ÷ ºãäºã òýð ÀÍ-í Ñ¿õáààðòàð ãýýä ñàäèñò íü. ̺í㺠èäýæ ë áàéâàë, ººðñ人 ë äóðãèæ ë áàéâàë õàìààã¿é þó. Òýãâýë îäîî á¿õ äýýä ñóðãóóëèóäûã íýðòýéãýýð íü òàðàà÷èõ.

Avatar

зочин 2014-10-15 103.229.120.75

Засгийн газрын бүрэлдэхүүний хуулийг батлав гэнэ үү? Өнгөрсөн долоо хоногт баталчаагүй билүү? Хуулийг дахин дахин баталдаг болциймуу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж