&#34Иргэдээ сонсьё&#34 үйл ажиллагааг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

&#34Иргэдээ сонсьё&#34 үйл ажиллагааг зохион байгуулав

Цагдаагийн байгууллагын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр байгуулагдсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсээс "Иргэдээ сонсьё" үйл ажиллагаа зохион байгууллаа. Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, ГХУСАЗСЗ, харъяа газар хэлтсүүдтэй хамтран зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн 8, 9, 10, 11, 12, 20, 23, 28 дугаар хороодын нутаг дэвсгэрт амьдрах иргэд оролцсон юм.

Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Халамжийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 20 дугаар хорооны Засаг даргын ажлын алба ч мөн хамтран үйл ажиллагаагаа сурталчилан цагдаагийн алба хаагч нартайгаа хамт иргэдийнхээ үгийг сонслоо.

Ийнхүү шинэ хэлтсээ танилцуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хүн хүч, техник хэрэгсэл, газар нутгийн байршлыг иргэд олон нийтэд сурталчлах, тэдний санал хүсэлтийг сонсож, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой ажилласан нь үр дүнтэй болжээ.

Энэ үеэр нийт 400 гаруй иргэдээс 30 санал хүсэлтийг хүлээн авч 16 хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж, 9 санал хүсэлтийг холбогдох газраар нь шийдвэрлүүлэхээр болсонд иргэд баяртай байна.

Эх сурвалж: www.police.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж