Модон бөмбөгийн оюутны ДАШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Модон бөмбөгийн оюутны ДАШТ-д оролцоно

Модон бөмбөгийн оюутны ДАШТ Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо энэ сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Тус тэмцээнд Монгол Улсын оюутны шигшээ баг оролцох бөгөөд тэд Малайз улсыг зорьжээ.

Манай шигшээ багийн бүрэлдэхүүнд Ш.Батжаргал, М.Сугарсүрэн, Б.Оюунтуяа, Б.Хишигжаргал, Г.Батбуян, Д.Мөнх-оргил, Г.Ижилцэцэг, Г.Энэрэл, Э.Энхтүвшин, Д.Даваадорж, Ц.Баасанжаргал, Б.Баянбулаг нар багтсан байна.

Өмнө нь манай улсын шигшээ баг оюутны ДАШТ-д тавдугаар байранд шалгарч байжээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж