Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

Улсын хурлын нэгдсэн чуулган эхэллээ.

Чуулганаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 94.9 саналаар төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Хуралдаанд нийт 39 гишүүн оролцож байна.

УИХ дахь Монгол ардын намын гишүүдээс С.Бямбацогт, Д.Оюунхорол, Д.Хаянхярваа нарын арав хүрэхгүй шахам гишүүд хуралдаанд оролцож байна. Үдээс өмнө байнгын хорооны хуралдаан зарлахад МАН-ын гишүүд ирээгүйгээс хурал хойшлогдсон гэх мэтчилэн шалтгаанаар ийнхүү цөөнхийн гишүүд УИХ-ын нэгдсэн хуралдаанд хойрго хандаж байна.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж