Дурантыг эзгүйд Уэйстбрук гайхалтай тоглолт үзүүлж ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Дурантыг эзгүйд Уэйстбрук гайхалтай тоглолт үзүүлж ялалт байгууллаа

НБА-гийн 2014-2015 оны улирал эхлэхэд ойртож байна. Тэгвэл улирал эхлэхээс өмнө урьдчилсан тоглолт болж байгаа бөгөөд өнөөдөр таван тоглолт боллоо.

Оклахома Сити Тандер багийнхан өнөөдөр Мемфис Гриззлис багтай тоглолоо. Тус тоглолтод Мемфис багийнхан гарааны тоглогч болох Зач Рендолф, Марк Газол, Майк Конли нарыг талбайд гаргаагүй бөгөөд 107-117 харьцаагаар ялагдал хүлээсэн байна. Харин Тандерын хувьд хэдхэн хоногийн өмнө бэлтгэлийн үеэр Кевин Дурант чигчий хурууны суурь ясандаа гэмтэл авч ойролцоогоор 6-8 долоо хоног талбайд гарахгүй болсон билээ. Тус тоглолтод Рассейл Уэйстбрук 14 оноо, 12 оновчтой дамжуулалтыг үзүүлж багаа ялалтад хөтөлжээ. Харин эсрэг багаас Пондекстер 16 оноог авчээ.

Бусад тоглолтууд
Нью-Иорк Никс 84-77 Филадельфи 76
Милоуки Багс 100-106 Клевленд Кавалерс
Атланта Хаукс 109-103 Майами Хит
Хьюстон Рокетс 98-117 Нью Орлейн Паликанс
Мемфис Гриззлис 107-117 Оклахома Сити Тандер

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж