Дугуйчдын хүсэлтээр замын хашлагыг налуу болгожээ | News.MN

Дугуйчдын хүсэлтээр замын хашлагыг налуу болгожээ

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Дугуйчдын хүсэлтээр замын хашлагыг налуу болгожээ

Хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд болон унадаг дугуйтай зорчигчид, хүүхдийн тэрэг түрсэн эцэг эхчүүд, настан буурлууд замын хөдөлгөөнд оролцоход хамгийн их саад учруулдаг авто замын хашлага /бродюр/-ийг налуулж эхэлжээ.

Хашлага налуулах санаачлагыг анх “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд унадаг дугуйн клубынхэн тавьсан байна. Тэд тэргэнцэртэй, дугуйтай хүн зорчиход саад болж буй хашлагуудыг улаан өнгөөр ялган будаж,  налуулах шаардлагыг холбогдох албаныханд хүргэжээ. Энэ дагуу Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн баруун салбарын хамт олон явган зам дагуух хашлагыг налуулж эхэлсэн байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс налуулах боломжтой хашлагын тоо болон байрлалыг гаргаж, өчигдрөөс эхлэн МУБИС-аас баруун дөрвөн зам хүртэлх  нийт 85 хашлагыг налуулж эхэлсэн байна. Энэ ажил ирэх баасан гариг буюу аравдугаар сарын 17 хүртэл үргэлжилнэ.  Энэ ажил цаашид ч  үргэлжлэх  юм байна.

Д.ЦЭЭНЭ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bi 2014-10-15 202.21.106.102

анхнаасаа л ингэж хийх ёстой биздээ хаа хаанаа ажлын хариуцлага алга ажил хийх гэж оромддог

Avatar

Bayar hurgeye! 2014-10-15 150.129.141.183

Sain baina, jiriin irgediin tuluu ajil hiij baigaa humuust amjilr husie!

Avatar

Зочин 2014-10-15 103.26.192.190

Өө ашгүй дээ. Баярлалаа.

Avatar

Зочин 2014-10-15 182.160.41.50

Ашгүй дээ дугуй унаж явахад маш их саад болдог юм

Avatar

Зочин 2014-10-15 103.229.123.122

ZAAVAL HUN UHUULEJ ALDAA GARGAJ BJ UHAARDAG UHER ARD TUMEN SHU!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж