Бүх нийтийн спорт өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн спорт өдөрлөг болно

Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ой энэ сарын сүүлчээр тохионо.

Эл ойг тохиолдуулан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөгийг аравдугаар сарын 18-ны бямба гаригт зохион байгуулах гэж байна. Бямба гаригийн 10:00-17:00 цагт  Чингисийн талбайд зохион байгуулах өдөрлөгийн үеэр 1000 гаруй хүн оролцсон унадаг дугуйн парад болно. Дугуйн парадыг аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар зар түгээсэн ч цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан хойшлуулаад байсан юм. Мөн үндэсний сур, аялал, буудлага, байт харваа, үндэсний хөлөгт тоглоом зэрэгт шаардлагатай  спортын хэрэглэл материалын үзэсгэлэн гаргах гэнэ.  Өдөрлөгийн үеэр хөл бөмбөг, сагсан бөмбөг, олс таталт, волейбол, үндэсний шагай няслах,  шүүрэх, морь уралдуулах, шатрын  тоглолт тэмцээн, дугуйн парад болохын дээр бүх нийтийн гүйлт зохион байгуулах ажээ. 

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж