УИХ-ын гишүүн С.Ганбаатар Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай, Сангийн яамны Төсвийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбат, Дотоод аудит хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Батцэцэг нарыг АТГ-т шалгуулахаар болжээ. Тэрбээр дээрх албан тушаалтнуудыг Оюутолгой компанид хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн 130 сая ам.долларын торгуулийг 30 сая ам.доллар болгож бууруулсан. Улмаар энэхүү мөнгийг нуун дарагдуулж, Оюутолгойгоос хахууль авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
С.Ганбаатар гишүүн Оюутолгойн татварын маргааны асуудлыг хөндөж байгаа. Түүний хувьд татварыг 100 сая ам.доллараар бууруулсан талаар холбогдох байгууллагаас тодруулсан ч нууцын зэрэглэлтэй гэдгээр хаацайлж байгаа гэдэг. Тэгвэл дээрх хүмүүсийг Оюутолгойгоос хахууль авсан байж болзошгүй гэдгээр АТГ-аар шалгуулахаар хандаад байгаа нь энэ.
С.МӨНХ
Эх сурвалж http://www.info.mn