МАХН-аас МҮАН-д... | News.MN

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, бүлгийн дарга Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн юм. МАХН-ын гишүүд Н.Батцэрэг гишүүнийг сайдад дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлэх үеэрээ “Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яаманд хоёр том салбар яам нэгтгэгдсэн. Нэг ёсондоо хоёр сайдын квотын суудал дээр суух боллоо гэдгээ ойлгоорой” гэсэн утгатай үг дайлаа. 

Шинэчлэлийн Засгийн газрын зургаан яамыг нэгтгэснээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн сайдын нэг суудал танагдаж, МҮАН бүр сайд ч үгүй хоцорч мэдэхээр болсон тухай мэдээ өнгөрсөн өдрүүдэд хэвлэлийн хуудас чимж байв. Гэвч МҮАН башийж, МАХН-ынхны хэлдгээр хоёрын хоёр яам удирдах магадлалтай болов. Одоо нэрийг нь өргөн мэдүүлэхэд л болох нь тэр.

Мөн энэ удаагийн бүлгийн хуралдаанаар Шадар сайд Д.Тэрбишдагвыг хөдөлгөх тухай асуудал хөндөгдөөгүй тухай эх сурвалж хэллээ.

Г.ШАРХҮҮ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-15 112.72.13.157

Mongoliin tord yadahdaa deed surguuli togsson hvn oldohgvi baigaa ymuu Orost hamt surch baihad hoogdood zabhan ruu ybsan ym daa Zavkhanii tuhain veiin bolobsroliin heltesiin dargiin ohintoi suusnii hvchind 8 jild oros helnii bagsh hiij baisan hvn dee hoorhii

Avatar

IH HURAL ZASGIIN GAZAR TARTSGAA 2014-10-15 70.61.131.146

ARD TUMEN JAGSAJ PARLAMENTIIG TARAAJ, TSEVER ZALUUCHUUDAAS BURDSEN IH HURAL, ZASGIIN GAZRAA BAIGUULYAAA. 35 NASNAAS DOOSH ZALUUCHUUD ZASGIIN ERHEE AVIYAA. ALI NEGEN NAM -IIN HARIYAALALGUI TSEVER ZALUUS EH ORNOO UDIRDAG. ZALUUCHUUD BOSOOCHEE. ALI CH NAM MONGOLD HEREGGUI. BUGD LUIVARCHID, EH ORNIIHOO NERIIG GUTAASAN SHAAARNUUD. TEMTSEL HEREGTEI BAINA.

Avatar

зочин 2014-10-15 202.126.91.104

За ёстой больё. Арай ч дээ. Монгол төр засгийн үнэ хүнд гэж байдаг юм байгаа биз дээ. Монголын хамгийн том хөгжлийг тодорхойлдог яамыг ёстой очиж очиж МАХН, МҮАН-д өгдөг тэнэг АН юм даа. Больё оо, Больё оо, Больё оо, Больё оо, АРАЙ ЧДЭЭ.

Avatar

зочин 2014-10-15 202.126.91.104

За ёстой больё. Арай ч дээ. Монгол төр засгийн үнэ хүнд гэж байдаг юм байгаа биз дээ. Монголын хамгийн том хөгжлийг тодорхойлдог яамыг ёстой очиж очиж МАХН, МҮАН-д өгдөг тэнэг АН юм даа. Больё оо, Больё оо, Больё оо, Больё оо, АРАЙ ЧДЭЭ.

Avatar

Зочин 2014-10-15 103.229.120.218

Очиж очиж Батцэрэг байхдаа яахав дээ.Нөгөө дан дээл яасан бэ? Нямка гишүүний хэлдэгээр үнэхээр Шудрага бус эвсэл юм аа.

Avatar

зочин 2014-10-15 150.129.141.31

Ямар ч боловсролгүй. Юуных нь сайд байхав дээ. Энэ засаг ч бүр ноорч гүйцжээ.

Avatar

css 2014-10-15 103.229.121.249

Shudarga yosiig aman deeree yarihaas tsaashgui ulsuud gedeg ni sain batlagdlaa.Herev uls ornoo,ard irgedee bodson bol shine zasgiin gazart hamgiin sain ajillaj,eldev hel am,dogoldol gargahguigeer yamar neg uls torjiltguigeer buteen baiguulalt,shinechleliig yavuulj bgaa Sonompiliig heveer uldeeh yostoi baisan yum.Zovhon zasag bolj toglohoos tsaash harahgui ulsuud ene shudarga yos yarisan evseld bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж