Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, бүлгийн дарга Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн юм. МАХН-ын гишүүд Н.Батцэрэг гишүүнийг сайдад дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлэх үеэрээ “Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яаманд хоёр том салбар яам нэгтгэгдсэн. Нэг ёсондоо хоёр сайдын квотын суудал дээр суух боллоо гэдгээ ойлгоорой” гэсэн утгатай үг дайлаа. 

Шинэчлэлийн Засгийн газрын зургаан яамыг нэгтгэснээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн сайдын нэг суудал танагдаж, МҮАН бүр сайд ч үгүй хоцорч мэдэхээр болсон тухай мэдээ өнгөрсөн өдрүүдэд хэвлэлийн хуудас чимж байв. Гэвч МҮАН башийж, МАХН-ынхны хэлдгээр хоёрын хоёр яам удирдах магадлалтай болов. Одоо нэрийг нь өргөн мэдүүлэхэд л болох нь тэр.

Мөн энэ удаагийн бүлгийн хуралдаанаар Шадар сайд Д.Тэрбишдагвыг хөдөлгөх тухай асуудал хөндөгдөөгүй тухай эх сурвалж хэллээ.

Г.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж