Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос “Авьяаслаг Хэнтийчүүд” урлагийн их наадмыг ирэх сард зохион байгуулахаар болжээ.
Арваннэгдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд болох эл наадам “Залуусаа дэмжье” уриатай байх ажээ. Наадам нь дуу, бүжгийн төрлөөр өрнөхөөс гадна Хэнтий аймгийн гоо бүсгүйг шалгаруулах ажээ. Урлагийн наадамд оролцох хүүхэд, залуусыг энэ сарын 14-25-ны өдрүдэд бүртгэнэ. “Авъяаслаг Хэнтийчүүд” наадамд амжилттай оролцсон залуусыг мэргэжлийн студид клип хийлгэх, дуу бичүүлэх эрхээр шагнах ажээ.
Д.ЦЭЦ