Christian Louboutin брендийн талаар

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Christian Louboutin брендийн талаар

Sunuyu Гоо үзэсгэлэн ба Загварлаг хүмүүс

Christian Louboutin энэхүү нэрийг сонсоод улаан ултай өндөр өсгийт таны санаанд буух биз.
Эмэгтэй хүн бүрийн хүслийг булаадаг энэхүү брендийн талаар цөөн хэдэн баримтыг та бүхэндээ хүргэж байна.

Christian Louboutin бол энэхүү брендийг үндэслэгчийн нэр юм.

Эдүгээ 50 насыг зооглож буй энэхүү франц эр 1963 оны 1-р сарын 7-нд Парис хотод мэндэлжээ. Түүний бага нас зожигдуу өнгөрсөн бөгөөд энэ нь түүний гэр бүлийнхнээсээ хамгийн туранхай хийгээд бараан царайтайгаас болсон хэмээн хожим нь өөрөө дурсан ярьсан байдаг.

Тэрээр анхны бүтээлийнхээ санааг дөнгөж 14-хэн насандаа олж улмаар түүний гайхамшигт “улаан улт өндөр өсгийт” буюу эмэгтэй хүнийг илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй харагдуулах тухайн үеийн эмэгтэй хүний гутлын хэв маягийг эвдсэн бүтээлүүдээ хожим нь бүтээж эхэлжээ.

Дэлхийн соёлтой танилцахын тулд Египет, Энэтхэг зэрэг оронд өсвөр насныхаа бүтэн жилийг өнгөрүүлсэн Louboutin 1981 онд Парист эргэн ирээд өөрийн санааг улам өргөжүүлж төлөвлөгөө зохиосон байна.

80-аад оны сүүлээр Chanel, Yves Saint Laurent, Maud Frizon зэрэг алдарт брендүүдийн орон тооны бус загвар зохион бүтээгчээр ажиллаж туршлага суусан тэрээр 1991 онд анхны гутлын салоноо нээсэн байна.

Анхны бүтээлээ гаргасан жилүүдээс эхлэн түүний бүтээлүүд олны хүртээл болж анхны жилдээ 200 хувь борлогдож байсан бол эдүгээ жилд дунджаар 700000 гаруй “улаан улт өндөр өсгийт” борлогддог байна.

2011 онд загварын ертөнц болоод хэвлэл мэдээллийнхний анхааралд болж өрнөсөн нэгэн явдал бол Christian Louboutin алдарт бренд болон Yves Saint Laurent–тай зарга үүсгэсэн явдал юм. Хуучин ажиллаж байсан компани нь түүний санааг хулгайлан улаан ултай гутал гаргасан хэмээн тэрээр үзсэн бөгөөд тус компаниас болж 1 сая орчим долларын алдагдал амссан хэмээжээ. Энэхүү маргааныг АНУ-ын шүүгч Marrero шүүсэн бөгөөд заргыг цуцалсан юм. Түүний зүгээс өгсөн тайлбар нь: “Ямар ч компани, ямар ч бренд өнгийг өмчилж авч чадахгүй. Гэвч Tiffany&Co цагныхаа хайрцгийг цэнхэрээр хийдэг гэх мэт тухайн брендийн онцлог байж болно. Yves Saint Laurent-ийн тухайд тухайн гутал бүхэлдээ улаан өнгөтэй бол тэр гуталны ул улаан өнгөтэй байж болно” хэмээжээ.

Christian Louboutin-ны бүтээлүүддээ тавьсан гол зорилго нь түүний бүтээлийг өмссөн эмэгтэй дур булаам, гоо үзэсгэлэнтэй бөгөөд урт хөлтэй харагдах ёстой байв. Чухамдаа энэ зорилгодоо хэдий нь хүрсэн гэдэгт бид итгэлтэй байна.

Гоо үзэсгэлэнтэй хөл…

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж