Чуулганы хуралдааныг 16.00 цагт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдааныг 16.00 цагт зарлалаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсан холбоотойгоор дагалдах хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөртөө багтан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулахаар болсон. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх бөгөөд хуралдааныг 16:00 цагт эхлүүлэхээр зарлаад байна. 

Түүнчлэн өнөөдөр Төрийн байгуулалтын Байнгын хорооноос гадна Эдийн засаг болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан товлогдоод байсан ч одоо болтол хуралдаж эхлээгүй байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлөх тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримталсан үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, энэ оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар Монголбанкнаас мэдээлэл хийх ёстой.

харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж