МАХН-ын бага чуулган дахин хойшиллоо | News.MN

МАХН-ын бага чуулган дахин хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

МАХН-ын бага чуулган дахин хойшиллоо

МАХН-ын бага чуулган өнөөдөр үдээс өмнө хуралдахаар товлосон ч Засгийн газрын гишүүд бүлгийн хуралдаан, байнгын хорооны хуралдаанд оролцаж байгаа шалтгаанаар түр хойшилсон. Тэгвэл  15.00 цагийн орчим бага чуулган  хаалттай хуралдахаар болсон ч дахин хойшиллоо. Учир нь УИХ-ын ээлжит бус чуулган 15.00 цагт хуралдах болсонтой холбогдуулан бага чуулганыг 17.00 цагт хүртэл хойшлуулжээ.

Бага хуралд  намын  200 гаруй гишүүдээс гадна саяхан  БНСУ-аас  эх орондоо  ирсэн намын дарга Н.Энхбаяр оролцох юм байна. Хурлаар  Засгийн газрын гишүүдийнхээ тайланг сонсч,  шинээр томилох сайдын нэрсээ тодорхой болгох юм. “Шударга ёс” эвсэлд  оногдоод буй  Зам  тээвэр, барилга хот байгуулалтын сайдын албан тушаалд Н.Батцэрэг гишүүнийг томилж магадгүй гэх таамаг байна. Ямартаа ч бага чуулганы  дараа  “Шударга ёс” эвслээс Засгийн газарт шинээр ажиллах сайдын нэр тодорч,  Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг хэвээр үлдээх эсэх нь шийдэгдэх бололтой.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-15 150.129.142.67

MaxH sunuj dald orokh boltugai.

Avatar

Зочин 2014-10-15 150.129.142.130

Battsereg busdaasaa hamaagui deer ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж