Оюутолгойн талаарх хэлэлцүүлгийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Оюутолгойн талаарх хэлэлцүүлгийг хойшлуулав

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Төсвийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан “Оюутолгой” ХХК-ийн улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах Ажлын хэсгийн гишүүдтэй уулзав.

Оюутолгойн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ гэдгийг УИХ дахь бие даагч гишүүдийн зүгээс өнгөрсөн даваа гаригт мэдэгдэж байсан юм. Энэ дагуу дээрх уулзалтыг хийсэн ч ажлын хэсэгт багтсан гишүүд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуултад тодорхой хариулт өгөх боломжгүй байсан, мөн Уул уурхайн сайд Д.Ганхуягийн зүгээс хэлэлцүүлгийг долоо хоног хойшлуулж өгөх хүсэлт тавьсан тул эл асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхэээр болгон, хойшлууллаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж