Найман зуу орчим энхийг сахиулагч хөл хорионд орлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Найман зуу орчим энхийг сахиулагч хөл хорионд орлоо

 

Сьерра-Леоне улсад Эбола хижиг газар авч байгаагийн улмаас тэнд энхийг сахиулж байсан 800 хүнтэй суманг хөл хорионы дэглэмд оруулжээ.

Энхийг сахиулагчид хөл хорионы дэглэмд 21 хоногийн хугацаанд байна гэж эрх баригчид мэдээлж байна. Түүнчлэн тус орны Зэвсэгт хүчний төлөөлөгч энхийг сахиулагчдаас нэг хүн Эбола вирусийн халдвар авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр Халдвар авсан цэрэг зөвшөөрөлгүйгээр лагериа орхин гарсан байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж