Ажилчдаа үндэслэлгүй халсан гэв | News.MN

Ажилчдаа үндэслэлгүй халсан гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Ажилчдаа үндэслэлгүй халсан гэв

Геологийн төв лабораторийн удирдлагууд хууль зөрчин  ажилтнуудаа цомхотгож байгаа талаарх мэдээлэл бидэнд ирсэн юм. 

Эрдсийн түүхий эд, байгаль орчны шинжилгээ, аттестатчилсан стандартчилсан загвар үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэхүү төрийн өмчит үйлдвэрийн газарт  өнгөрсөн оны сүүлээр шинэ удирдлага томилогджээ.

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Ариунболд захирлаар, тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ш.Жандос   Тамгын газрын даргаар ирсэн байна. Ийнхүү шинэ удирдлага томилогдсон цагаас эхлэн  ажилчдаа цалингүй амраах, цалинг нь 2-3 сарын дараа өгөх зэргээр доголдуулсаар, эцэстээ 21 хүнийг цомхотгох  шийдвэр гаргажээ. 

Ийм шийдвэр гаргаснаа сарын өмнө  ажилчдаа мэдэгдсэн бөгөөд энэ хугацаа дуусгавар болж байгаа аж. Цомхотголд орсон ажилчдын дунд 0-3 насны хүүхэдтэй ээжүүд, өрх толгойлсон эмэгтэй,  40-өөс дээш насны тэтгэвэрт гарах хугацаа нь болох гэж байгаа хүмүүс  багтсан байна. Байгууллагын удирдлагын зүгээс эдийн  засгийн хямралтай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан гэж  тайлбарлаж байгаа аж.

Гэхдээ энгийн ажилчдаа цомхотгож байгаа хэрнээ Захиргааны ажилчдын тоо  нэмэгдэж, Тамгын газрын дарга, Хуулийн зөвлөх, Эдийн засагч зэрэг шинэ орон ажлын  байр гаргаж шинээр хүмүүс ажилд авч байгааг тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороо эсэргүүцэж  буйгаа мэдэгдээд байна. Ийнхүү эсэргүүцэл илэрхийлсэн хүмүүсийг захирал П.Ариунболд, Тамгын газрын дарга Ш.Жандос нар  ажлаас хална шүү хэмээн дарамталж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэд дээрх асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй уулзаж, тусламж хүссэн байна.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2014-10-15 202.179.27.90

АН бүх шатанд л ийм хууль зөрчсөн үйлдэл хийж байгаа ш дээ, хууль энэ засгийн үед гууль болж байна ш дээ, муу нжрт МАН-ын үед арай ч ийм зүйл ингэж хавтгайрч байгаагүй юм байна шүү, 12 онд яах гэж АН-ыг сонгов оо, хармс

Avatar

Зочин 2014-10-15 127.0.0.1

Ийм зүйл олон газар байгаа шүү дээ.

Avatar

Irgen 2014-10-15 124.158.109.78

Ene AN-iin mangaruud arai dendej baina. Huuli hynaltiin buh baiguullaguud ni ch hurtel adilhan yrgachid boljee! Erh barigchid er ni hen um ve?! Neg l ih hudalch hargis humuus baih um.

Avatar

Зочин 2014-10-15 203.194.116.53

hasag huniig deeree gargahaar tegdeg yum. udahgui mongol hel medehgui baahan hasag ajiltan avna.

Avatar

Зочин 2014-10-15 127.0.0.1

Нэг залуучуудын байгууллагад ажиллаж байсан баагий мэргэжлийн байгууллагыг толгойлно гэхээр арай л дампуу байгаан бишүү. бялуу хуваахдаа ядаж нэг бодолтой хувааж болдоггүйн байх даа.

Avatar

нараа 2014-10-15 202.5.196.90

Арайч дээ АН-ынхан хуулиа унш лдаа хэзээ 0-3 насны хүүхэдтэй ээжүүдийг халж байлаа энэ нэг л бишээ хаа сайгүй АН-ын юм үзээгүй нөхдүүд дарга болоод иймэрхүү юм их хийж байна даа. Аргагүй боловсрол нимгэн байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж