Санхүүгийн зах зээлийг зохицуулах журам баталжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Санхүүгийн зах зээлийг зохицуулах журам баталжээ

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хурлаа хийн, санхүүгийн зах зээлд холбогдолтой зарим шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ тамгын газрын эрхлэх асуудал, даатгал, бичил санхүү, үнэт цаасны зохицуулалтын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Нэгдүгээрт, Тамгын газрын эрхлэх асуудлын хүрээнд:

-“Мэдээлэл-Аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр бүртгэх,

-“Маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг батлав. Энэхүү журам нь санхүүгийн зах зээлд оролцогч талууд болох брокер, хөрөнгө оруулагч, хувьцаат компаниудын хооронд үүсэх маргааныг хянан зохицуулах зорилготой юм байна. Тухайлбал, үнэт цаасны шимтгэл хураалт, үнэт цаас гаргагч компаниудын дотоод мэдээллийг хэрхэн ашиглах, төлбөр тооцооны шатанд үүсч болох зөрчил маргааныг авч үзэх бөгөөд ийнхүү журмыг баталжээ.

Хоёрдугаарт, даатгалын зохицуулалтын  хүрээнд:

-“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,

-“Бодь даатгал” ХХК, “Миг даатгал” ХХК, “Тэнгэр даатгал” ХХК, “Нэйшнл лайф даатгал” ХХК-иудын эрх бүхий албан тушаалтныг томилохыг тус тус зөвшөөрөх,

– Хорооны 2013 оны 249 дүгээр тогтоолоор батлагдсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам”-д нэмэлт оруулсан байна.

Гуравдугаарт, бичил санхүүгийн зохицуулалтын хүрээнд:

-“Ахан дүүсийн итгэл” ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох,

-“Ундрах дэвшил ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох,

-“Ирээдүйн зорилт” ХЗХ, “Ард актив” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах,

-“Говь инвест” ХЗХ, “Наран хас булаг” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх,

-“Фэнг шү” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Дөрөвдүгээрт үнэт цаасны зохицуулалтын хүрээнд:

-“Би Би Эс Эс” ХХК, “Бага хээр” ХХК-иудын брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх,

-“Грандлайн” ХХК, “Туушин инвест” ХХК-иудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

-“Хялганат” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хасах,

– Хорооны 2014 оны 64 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах,

-“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах шийдвэрийг байна.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж