Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн таван түймэр асч байна. Өнгөрсөн сарын 29-нөөс эхлэн Төв аймгийн Батсүмбэр суманд нэг, Эрдэнэ суманд гурван түймэр асч байна. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын алба болон орон нутгийн иргэд хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд одоогоор хохирлыг тооцох боломжгүй байна гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ.
Мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэг түймэр өчигдрөөс эхлэн асч байгаа ба түймрийг унтраахаар аймгийн онцгой байдлын газрын ажилтан албан хаагчид болон сум орон нутгийнхан дайчлагдад байгаа аж.
Түүнчлэн Майхантолгойд гал гарч, утаа гараад байгаа гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газраас шалгахаар явсан байна. Шалгалтын хэсэг ажиллаж байгаа ба одоогоор тус газарт ямар нэгэн гал түймрийн шинжгүй байгаа аж. Харин Сэлэнгэ болон Төв аймагт асч буй түймрийн утаа хот руу орж ирж байгаа бололтой.
П.Наран