Эболагаас сэргийлэхийг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Эболагаас сэргийлэхийг анхаарууллаа

Баруун Африкийн орнуудад өргөн тархсан эбола вирусын халдварыг 8914 хүн авч үүнээс 4447 хүн амь насаа алдаад байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдээд байгаа. Мөн ДЭМБ-ын эрдэмтэд энэ долоо хоногийн сүүлч гэхэд эбола вирусын халдвар авсан хүний тоо 10 мянгад хүрнэ гэж таамаглаад байгаа юм. Нийт есөн оронд илрээд байгаа энэхүү халдварт вируст өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар ЭМЯ-аас өнөөдөр зөвлөлөө. 

ХӨСҮТ-ийн халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдварын шинж тэмдэг илрэх нууц үеийн хугацаа харьцангуй урт учраас иргэдийг аль болох халдвар бүртгэдсэн улсуудруу зорчихгүй байх хэрэгтэй. Мөн хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал. Манай улсын зүгээс хилээр орж ирж байгаа хүмүүсээс эрүүл мэндийн асуумж авч, халууныг нь үзэн мөн ямар зорилгоор манай улсад ирсэн нь тодорхойгүй иргэдийг буцааж байгаа” гэж мэдээллээ. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж