Приморийн хязгаарт зэс, алтны орд нээгдэв

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Приморийн хязгаарт зэс, алтны орд нээгдэв

 

“Приморгеология” компанийн геологчид Приморийн хязгаарын Чугуевын районы Соболины талбайд хүрэн улаан зэсийн ер бусын орд газрыг нээжээ. Энэ ордоос зэс, молебден, алт олборлох боломжтой гэж хязгаарын захиргаа мэдээлэв.

 

Тус компани эл талбайд 2012 оноос эхлэн хайгуул хийсэн бөгөөд геологичдын тооцоолсноор уг ордын нөөц 2 сая тонн зэс байх бөгөөд түүнийг нээлттэй аргаар ашиглаж болох гэнэ. Ордыг ашигласнаар Чугуевын районд уулын баяжуулах комбинат барих шаардлага гарч ирж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж