Манай улс “Crirsco”-ын гишүүн улс боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Манай улс “Crirsco”-ын гишүүн улс боллоо

“Crirsco” олон улсын нөөцийн стандартын хорооны ерөнхийлөгч Т.Эдмундо, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн ерөнхийлөгч Д.Дамба нар Монгол Улсыг “Crirsco”-ын гишүүн байгууллагаар элсэн оруулах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг байгууллагад Монгол Улсыг төлөөлж Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтийн гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл, УУЯ-ны сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ нарыг  гишүүнээр ажиллахыг санал тавьсаныг хүлээн зөвшөөрлөө. Манай улсын хувьд “Crirsco”-ын наймдахь гишүүн улс болж байгаа юм.

“Crirsco” нь ашигт малтмалын нөөцийг тайлагнах ажлын олон улсын стандартын хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор 1994 онд байгуулагдсан олон улсын байгууллага юм. Мөн тус байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэн орсноор ашигт малтмалын ордуудын нөөцийн тайлагнах асуудлыг олон улсын хэмжээнд нээлттэй болгож  гадны хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдэж байна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж