“Оюу толгой” компани 2014 оны гуравдугаар улирлын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн талаарх тайлан мэдээгээ өнөөдөр олон нийтэд хүргэлээ.
“Оюу толгой” компани 2014 оны 7, 8, 9 дүгээр сард 134,100 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэв. Ингэснээр энэ онд үйлдвэрлэсэн нийт баяжмалын хэмжээ 377,000 тонн боллоо. Есдүгээр сард баяжуулах үйлдвэрийн хаягдал өтгөрүүлэх хоёр байгууламжийн нэгэнд гэмтэл гарч үйлдвэрлэлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Уг байгууламжийг засах хугацаанд баяжуулах үйлдвэр хүчин чадлынхаа 60 хувиар ажилласан. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал багассан хэдий ч өндөр агуулгатай хүдэр боловсруулсны үр дүнд гуравдугаар улиралд үйлдвэрлэсэн баяжмал дахь металлын агуулга өмнөх улирлын хэмжээнээс хол зөрөөгүй байна.
Гуравдугаар улиралд борлуулалтын хэмжээ үйлдвэрлэлээс давж, баяжмалын нөөц багасчээ.
“Оюу толгой” компанийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган “Манай хамт олон баяжуулах үйлдвэрийн хаягдал өтгөрүүлэх байгууламжид гарсан гэмтлийг маш богино хугацаанд аюулгүй аргаар засч, үйлдвэрлэлд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж чадлаа. Бид үйлдвэрээ ашиглалтад оруулах үе шатаас тогтвортой үйлдвэрлэл рүү шилжихэд ахиц дэвшил гарган ажиллаж байна” гэлээ. Оюу толгойн үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг доорх хүснэгтээс үзнэ үү.
Оюу толгойн үйлдвэрлэлийн үзүүлэлт | 2014 оны 3-р улирал | 2014 оны эхний 9 сар |
Боловсруулсан хүдэр (‘000 тонн) | 7,029 | 20,367 |
Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга (хүдрийн дундаж агуулга) | ||
Зэс(%) | 0.59 | 0.55 |
Алт(г/т) | 0.80 | 0.64 |
Мөнгө (г/т) | 1.64 | 1.58 |
Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор) | 134.1 | 377 |
Баяжмалын дундаж агуулга (% зэс) | 27.3 | 26 |
Үйлдвэрлэсэн баяжмал дахь металл | ||
Баяжмал дахь зэс (‘000 тонноор) | 36.6 | 98.2 |
Баяжмал дахь алт (‘000 унцаар) | 132 | 311 |
Баяжмал дахь мөнгө (‘000 унцаар) | 216 | 608 |
Борлуулсан баяжмал дахь металл | ||
Баяжмал дахь зэс(‘000 тонноор) | 53.6 | 118.3 |
Баяжмал дахь алт (‘000 унцаар) | 144 | 298 |
Баяжмал дахь мөнгө (‘000 унцаар) | 323 | 710 |
Д.ЦЭЭНЭ