Рийвагийн эцэг, эх Писториусын мөнгийг авахгүй гэв | News.MN

Рийвагийн эцэг, эх Писториусын мөнгийг авахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Рийвагийн эцэг, эх Писториусын мөнгийг авахгүй гэв

 

Өмнөд Африкийн алдарт тамирчин Оскар Писториусын найз бүсгүй, модель Рийва Стинкэмпийг хөнөөсөн хэргийн шүүх хурал үргэлжилж буй. Гэтэл шүүх хурлын үеэр Оскар Писториус найз бүсгүйнхээ ар гэрийнхэнд сэтгэл санааны хохирлын мөнгө гэж 34 мянган ам.доллар өгөхийг хүссэн ч Рийва Стинкэмпийн эцэг, эх авахаас татгалзжээ. Рийва Стинкэмпийн ээж  Оскар Писториусын “цустай мөнгийг” биш шударга шүүхийг хүсч буйгаа мэдэгджээ. “Илдэн дээр гүйгч” энэ мөнгийг автомашинаа худалдаж бэлтгэсэн гэнэ. Үүний зэрэгцээ тэрээр өнгөрсөн хугацаанд Рийва Стинкэмпийн эцэг, эхэд сар бүр 540 ам.доллар өгч байжээ. Харин Рийва Стинкэмпийн эцэг эх шүүх хурлын үеэр “Оскар Писториусаас авсан мөнгөө буцааж төлнө” гэж мэдэгдсэн байна.

 

Оскар Писториусыг санаандгүй хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутган шүүж буй юм. Шүүх хурлын үеэр Оскар Писториусын өмгөөлөгчид түүний нэр хүнд болон хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг ашиглан шоронд хорих ялаас мултлахыг хичээж байгаа аж. Оскар Писториус хийсэн хэрэгтээ 15 жил хүртэлх шоронд хорих ял сонсох хуультай ч шүүгчид түүний шийтгэлийг торгууль төлж, нийгмийн тустай хөдөлмөр эрхэн, гэрийн хорионд байлгах зэргээр хөнгөлж магадгүй байгаа юм.

 

Оскар Писториус өнгөрсөн валентины баяраар найз бүсгүй Рийва Стинкэмпийг Претория дахь гэрийнхээ угаалгын өрөөнд дөрвөн удаа буудаж, амь насыг нь хөнөөсөн юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж