Milestone Aviation Group компанийг General Electric авна

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Milestone Aviation Group компанийг General Electric авна

 

Америкийн General Electric корпораци дэлхийн томоохонд тооцогдох нисдэг тэрэгний лизингийн  Milestone Aviation Group компанийг $1,78 тэрбум доллараар авахаар болсон тухай The Wall Street Journal бичив. Энэ хийгдэх наймаа нь GE компанид офшорын нефть, хийн цамхгуудад ажилчид, тоног төхөөрөмж хүргэх бараг 2000 орчим хүнд нисдэг тэрэгний зах зээлд оролцох боломжийг нээж байна.

 

Ирландын Milestone компанийг  Ричард Сантулли 2010 онд бүтээгдсэн байв. Jordan Co. зэрэг бусад  компанийн тусламжтайгаар  Milestone $2,8 тэрбумын өртөг бүхий нисдэг тэрэгний парктай болоод бараг гурван тэрбум долларын захилга байрлуулжээ. GE-тай гэрээ байгуулсны дараа Сантули өөрөө түүний мэдлийн Capital Aviation Services (Gecas) гэх нисдэг тэрэгний лизингийн бизнесийг эрхлэх ажээ. Энэ наймааг хоёр тал 2015 онд хаах юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж