Германд хөрөнгө оруулагчдын итгэл буурчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Германд хөрөнгө оруулагчдын итгэл буурчээ

Фото: Reuters

 

Германы эдийн засагт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл 2012 оны арваннэгдүгээр сараас хойш хамгийн бага төвшинд хүртэл буурчээ. Мангейм хотын судалгааны ZEW төвийн мэдээнээс иш татан энэ тухай "Bloomberg" дамжууллаа. Сар тутам гаргадаг шинжээчийн дүгнэлтэд хөрөнгө оруулагчдын итгэлийг мнөх сарынхаас 3,6 пунктаар буурлаа гэж тэмлэглэжээ.

 

Европын томоохон эдийн засгийг зогсонги байдалд  оруулахад  энэ үзүүлэлт нөлөөлнө гэж төвийн тэргүүн Клемент Фюст  мэдэгдлээ. Итгэл буурсны шалтгаан нь Украины нөхцөл байдалтай холбоотой гэж үзэж байна. Мөн Ойрхи Дорнодын хэрэг явдал ч үүнд нөлөөлжээ. Түүнчлэн энэ жилийн хоёрдугаар улиралд Германы дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 0,2 хувиар буурсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж