Путин, Порошенко нар утсаар ярилаа

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Путин, Порошенко нар утсаар ярилаа

 

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко нар байгалийн хий болон Донбасст энхийг тогтоох асуудлыг утсаар ярилцжээ.

Түүнчлэн тэд энэ аравдугаар сарын 16-17 өдрүүдэд Италийн Милан хотноо Ази-Европын орнуудын чуулга уулзалтын үеэр дээрх асуудлыг дэлгэрэнгүй авч хэлэлцэхээр тохиролцсон байна.

Чуулга уулзалтын үеэр Укриан болон ОХУ-ын Ерөнхийлөгч нар нүүр тулж уулзах, эсвэл зуучлагчдаар дамжуулан асуудлыг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.

Энэ уулзалтаар хоёр тал байгалийн хийн асуудлыг нааштай шийдвэрлэж чадна хэмээн Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко найдаж буйгаа илэрхийлжээ. Киев өрөө төлж чадаагүйгээс ОХУ-ын “Газпром” компани өнгөрсөн зургадугаар сард Украин руу байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж