Нийслэлийн “Шилдэг аж ахуйн нэгж”-үүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.15-нд нийтлэгдсэн

Нийслэлийн “Шилдэг аж ахуйн нэгж”-үүд тодорлоо

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шилдэг аж ахуйн нэгж”-үүдийг шалгарууллаа. Ажил үйлсээрээ манлайлсан “Ханбогд Кашмер”, “Янмал” ХХК, “Алтан жолоо” групп, “Саян-Уул” ХХК, “look Mongolia” ХХК зэрэг компаниуд шилдгээр шалгарчээ.

Шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан “Ханбогд  кашимер”ХХК түүхий ноолуур угаах, самнасан ноолуур болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр 1999 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөджилдээ 93 тэрбум төгрөгийн борлуулалт хийж,  2013 онд“Онцлох 10 аж ахуйн нэгж”-ийн нэгээр тодорч байсан“Шилдэг татвар төлөгч” байгууллага юм.

“Янмал” ХХК үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэмээний болон ноолууран оймс үйлдвэрлэдэг гурван салбар үйлдвэртэй. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэн 14 ажилтандаа хашаа байшин авч өгчээ.
“Алтан жолоо”группхүнс худалдаа үйлчилгээний чиглэлээр 22 жил үйл ажиллагаа явуулж байгаа. 920 ажиллагсадтай. Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд 14 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт хийсэн. Шинээр 486 ажлын байр нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна.

Саян- Уул ХХК мах боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. 2013 онд үйлдвэрийн аргаар боловсруулж, ангилж савласан 37 нэр төрлийн 145837.8 тонн мах махан бүтээгдэхүүнийг нийслэлийн хүн амд зах зээлийн үнээс 500-1000 төгрөгийн хямдаар борлуулсан. 1000 тн багтаамж бүхий орчин үеийн дэлхийн стандартад нийцсэн батарей хөргүүртэй зоорийг ашиглалтанд оруулж 1 тэрбум500 саяын хөрөнгө оруулалт хийжээ.

“look Mongolia” ХХК аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найдвартай татвар төлөгч байгууллага. Эдгээр байгууллагуудын хөдөлмөрч хамт олонд Захирагчийн ажлын албанаас амжилт хүсэн цаашид олон санал санаачлага гарган нийслэлчүүдийнхээ төлөө хамтран ажиллахыг хүслээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж