Боловсрол, соёлын салбарт хамтрах сонирхолтой гэв

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Боловсрол, соёлын салбарт хамтрах сонирхолтой гэв

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Хофбүрг ордны дэргэдэх Бүргхоф талбайд албан ёсоор угтан авч өөрийн өрөөндөө ганцаарчилсан уулзалт хийлээ.

 


Уг уулзалтын талаар хоёр улсын төрийн тэргүүнүүд хамтран хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Ерөнхийлөгч Хайнц Фишер “Манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн онд болсон. эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй, хүний эрхийг хамгаалах асуудлаар санал нэгтэй байдгаа” онцолсон бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сайн засаглалын төлөө, авлигатай тэмцэхэд Монгол Улс идэвхийлэн ажиллаж үр дүнд хүрч буй, Олон улсын авлигийн эсрэг академид гишүүнээр элссэн. Авлигын индексийг 27 хувиар бууруулж чадсан, тодруулбал жил бүр 2 оронтой тоогоор бууруулж буй зэрэг амжилтынхаа талаар онцлоод хоёр орны хооронд эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагаанд боломж дүүрэн бий гээд үүнийг эрчимжүүлэх сонирхолтойгоо дуулгасан юм.


Б.ЭНХ /Австри улсаас мэдээлэв/.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж