Дэлхийн гурван нутагт газар хөдлөлт болов

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн гурван нутагт газар хөдлөлт болов

ИТАР-ТАСС/EPA/DEDI SAHPUTRA

 

Шинэ Зеландын эрэг орчим 6,1 магнитуттай газар хөдлөлт болсон тухай АНУ-ын геологийн албанаас мэдээллээ. Газар хөдлөлтийн төв нь Хойд арлын Факатане хотоос зүүн хойд зүгт 430 км-ийн зайтай далайн гүний 31,5 км-т байсан байжээ. Цунамийн түгшүүр зарлагдаагүй байв.

 

Сальвадорт нэг хүн амиа алдав

 

ТАСС/EPA/USGS

 

Сальвадорын эрэг орчим 7,4 магнитуттай газар хөдлөлт даваа гаригийн орой болох үеэр нэг хүн амиа алдсан байв. Эрх баригчид цунамийн түгшүүрийг дахин зарласан бөгөөд өмнө нь Сальвадор, Никарагуагийн эрэгт цунами ирэх аюултайг мэдээлсэн байлаа.

 

АНУ-ын Геологийн албаны мэдээгээр, газар хөдлөлтийн төв нь Чирилагуа хотоос 84 км-ийн зайд 21,9 км”ийн гүнд байжээ. Ихээхэн сүрэл хохиролын тухай мэдээлэл  байхгүй байлаа.

 

Төв Америкийн Номхон далайн эргийн бүсэд сейсмо идэвх өндөр байгаа тухай мэдээлж байна. Эхний чичирхийллийн дараа  түүний төвөөс холгүй бас нэг газар хөдлөлт болсон ба хүч нь 5,0 магнитуд байлаа. Газрын чичирхийлэл Коста-Рика, Гватемалад мэдрэгджээ.

 

Индонезийн эрэгт газар хөдлөсөн ч цунами дагуулсангүй

 

ИТАР-ТАСС/EPA/DIVYAKANT SOLANKI

 

Индонезийн эргийн Банда тэнгист 5,3 магнитудтай газар хөдөлснийг АНУ-ын Геологийн албанаас мэдээллээ Зүүн Молукка мужийн Саумлаки хотоос баруун хойд зүгт 224 кмийн зайтай 153,7 кмийн гүнд газар хөдлөлтийн төв нь байснаас цунами болон эвдрэл, сүйрлийг энэ газар хөдлөлт дагуулсангүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж