Ерөнхийлөгчийн Австри улсад хийж буй айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн Австри улсад хийж буй айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт  хүрэлцэн ирлээ.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Хофбүрг ордны дэргэдэх Бүргхоф талбайд албан ёсоор угтан авлаа.  Угтах ёслолд Австри Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Политцер Хелмүт, Дэд канцлер бөгөөд Эдийн засгийн  сайд   Райнхолд Миттерлеенэр, Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Гинер Райхл нар оролцов.

Угтан авах ёслолын дараа  хоёр улсын Ерөнхийлөгч нар дурсгалын зураг авахуулж, Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ганцаарчилсан уулзалт хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч аравдугаар сарын 14-15-нд хийх айлчлалынхаа үеэр Австри Улсын Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурестай албан ёсны уулзалт хийхийн зэрэгцээ Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочилж, Австри Улсад ажиллаж, сурч байгаа Монгол иргэдтэйгээ уулзан, Австрийн бизнес форумыг нээж үг хэлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нь Бүгд Найрамдах Австри улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээн дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.

Эх сурвалж: www.president.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж