АН-ын бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж эхлээд байна. Түүгээр сайдад нэр дэвшигчдийн тухай хэлэлцэж байгаа юм. Уг хуралдаан болохын өмнө Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, сайд нарынхаа нэр дээр тохиролцжээ.

Үүгээр Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид,  Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригт нарыг дэвшүүлэхээр болжээ. Тэднийг бүлгийн гишүүд дэмжвэл Засгийн газар сайд нарынхаа нэрийг өргөн мэдүүлнэ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж