Ц.Элбэгдорж Австрийн ерөнхийлөгчтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж Австрийн ерөнхийлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австрийн Вена хотноо айлчилж буй бөгөөд өнөөдөр тус улсын ерөнхийлөгч Хайнц Фишертэй ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд дараагаар нь хоёр талын албан ёсны уулзалт боллоо. Хоёр улсын хооронд улс төр, соёлын найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд 1991 оноос хойш харилцан айлчлал, ажил хэргийн уулзалтууд хийж байсан юм.

Ерөнхийлөгч өнөөдөр маргааш буюу аравдугаар сарын 14-15-нд Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлалаа үргэлжлүүлж, 16-17-нд Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо болох Ази, Европын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-д оролцоно. Мөн 17-18-нд Унгар Улсад ажлын айлчлал хийх юм.

Монгол Австрийн төрийн тэргүүнүүдийн уулзалтын үр дүнгийн талаар мэдээллийг удахгүй хүргэх болно. 

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж