Монголд хэзээ ч Америкийн цэргийн бааз байгуулагдахгүй

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Монголд хэзээ ч Америкийн цэргийн бааз байгуулагдахгүй

Монголын газар нутагт хэзээ ч Америкийн цэргийн бааз гарч ирэхгүй. Энэ тухай Европт айлчлал хийх замдаа Москвад хэдэн цаг саатсан Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

 

"Монголын хүн амаас ямар улс оронтой хамтран ажиллах ёстой вэ гэж асуухад тэдний 60 хувь нь Оросыг илүүд үздэгийг статистик харуулж байна. Монголчуудын 15-20 хувь нь Хятадыг сонгодог” хэмээн тэр ярьжээ.

 

"Дэлхий  бол бидний гурав дахь хөрш. Бүх орнуудтай бид сайн харьцаатай байхыг хүснэ. Тэр нь манай хөршүүдийн хувьд сайн хэрэг. Учир нь хөрөнгө оруулах том боломж гарч ирнэ” хэмээн Монголын ерөнхийлөгч тэмдэглэжээ.

 

"Хэзээ Монголын газар нутагт Америкийн цэргийн бааз гарч ирэх вэ гэж хэн нэгэн хэзээ нэгэн цагт асууж байдаг. Тийм зүйл хэзээ ч болохгүй гэдгийг хэлье” хэмээн Ц.Элбэгдорж мэдэгдэхдээ, Монголын Үндсэн хууль улс орныхоо нутаг дэвсгэрт  гадаадын цэргийн бааз байгуулахыг хориглодог гэдгийг онцолжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж