Хоёр өдөрт 100 гаруй хүн сэтгэлзүйн зөвлөгөө авчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Хоёр өдөрт 100 гаруй хүн сэтгэлзүйн зөвлөгөө авчээ

Эрүүл мэндийн салбарын "Нээлттэй хаалганы өдөр"-ийг  өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан. Уг өдөрлөгийн үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв шинээр ашиглалтад орсон СЭМҮТ-ийн шинэ цогцолбор, брэнд бүүкээ танилцуулж, төвийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн шинэчлэл, оношилгооны тест, сэтгэц нөлөөт эм бэлдмэлүүдийг олон нийт, өдөрлөгт оролцогч бусад байгууллагуудад сурталчлан танилцуулав. Мөн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хийсэн бүтээлүүдийг үзвэр болгон дэлгэсэн нь содон үзмэр болсон юм.

Тус төвийн эмч, мэргэжилтнүүд өдөрлөгт оролцсон 295 хүний артерийн даралтыг үзэж, биеийн жин, өндрийг хэмжин зөвлөгөө өгч ажилласан байна. Түүнчлэн сэтгэл зүйн зөвлөгөөг 38, донтох эмгэгийн талаарх зөвлөгөөг 65 хүнд тус тус өгсөн байна. “Стрессийг хэрхэн даван туулах вэ”, “Нойрны хямрал”, “Сэтгэл түгшилт”, “Сэтгэл гутрал”, “Тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа”, “Гамшигийн үед үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж”, “Ахмад настны сэтгэцийн эрүүл мэнд”, “Шизофрени эмгэгтэй хүмүүсийн ар гэрт өгөх зөвлөгөө” зэрэг сэдвүүдээр гарын авлага бэлтгэн тараажээ.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж