&#34Эрдэнэт&#34 үйлдвэр ажилчиддаа нэмэгдэл хөлс олгоно

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

&#34Эрдэнэт&#34 үйлдвэр ажилчиддаа нэмэгдэл хөлс олгоно

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын А/752 тоот тушаал 2014 оны 10-р сарын 13-ны өдөр гарсан байна. Энэхүү тушаалаар 2013-2014 онд компанийн хэмжээнд эдийн засгийн хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн орлого, үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах ажилд хувь нэмрээ оруулсан, тус үйлдвэрт 3 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан бүрт 300 мянган төгрөгийн нэмэгдэл хөлс олгохоор болжээ.

Улирал бүр ажиллагчдад олгодог зэсийн үнийн урамшуулалын зэрэгцээ энэхүү нэмэгдэл хөлс олгогдоно. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын багаас дэвшүүлсэн хэмнэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн үр дүнгийн урамшуулал болгон тус үйлдвэр өнгөрсөн жил ажиллагсаддаа сар дараалан нэмэгдэл хөлс олгож байсан юм.

Эх сурвалж: erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж