Элчин сайд Ш.Батцэцэг итгэмжлэх жуух бичгээ барилаа

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Элчин сайд Ш.Батцэцэг итгэмжлэх жуух бичгээ барилаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 10 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Индонези Улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёонод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичгээ барьсан гадаадын Элчин сайд нарыг хүлээн авч уулзах нэгдсэн арга хэмжээний үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Ерөнхийлөгч С.Б.Юдоёонод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны уламжлалт найрсаг харилцааг өргөжин хөгжиж ирснийг тэмдэглэхийн зэрэгцээ 2012 оны 9 дүгээр сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь шинэ хуудас нээснийг онцлон дурдав.

Ерөнхийлөгч С.Б.Юдоёоно Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн хариу мэндчилгээ дэвшүүлж, Монгол дахь ардчиллын хөгжлийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол, Индонезийн харилцаанд чухал ач холбогдол өгч байдгаа илэрхийлэн, Элчин сайдад баяр хүргэн ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж