АНУ-ын Батлан хамгаалахын албан тушаалтнуудтай уулзав

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын Батлан хамгаалахын албан тушаалтнуудтай уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн “КАПСТОУН” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад зочилж буй АНУ-ын батлан хамгаалахын ахлах албан тушаалтнуудыг 10 дугаар сарын 14-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Сайд Л.Болд Монгол Улсын гадаад бодлогын талаар болон Монгол Улс, АНУ-ын хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны зарим асуудлыг хөндөн ярилцав. Мөн олон улс, Зүүн Хойд Азийн бүс нутгийн асуудлаарх Монгол Улсын байр суурийг танилцуулан төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулав.

АНУ-ын Батлан хамгаалахын их сургуулийн “КАПСТОУН” хөтөлбөр нь тус улсын батлан хамгаалахын ахлах албан тушаалтнуудыг найрсаг хамтын ажиллагаа бүхий улс орнуудад зочлуулж, тухайн орны улс төр, батлан хамгаалах, гадаад бодлоготой нь танилцуулдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын төлөөлөгчид өмнө нь хэд хэдэн удаа Монгол Улсад айлчилж байсан.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж