Нүүрний иог буюу дасгал ямар үр дүнтэй вэ? | News.MN

Нүүрний иог буюу дасгал ямар үр дүнтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Нүүрний иог буюу дасгал ямар үр дүнтэй вэ?

Minii Huvisal Nuurnii Yoga

(Олон бүсгүйчүүд манай "Миний Хувьсал" нүүрний иогтой номыг сонирхож үр дүнгийн талаар асуудаг учир хариултыг нь энэхүү постоор өгье гэж бодлоо)

Бүсгүйчүүд бид нүүрэндээ ямар бутээгдэхүүн хэрэглэх вэ?яаж гоё чанга арьстай болох вэ гэж боддог,харин нүүрний булчингаа дасгалаар чангалснаар хөгшрөлт удааширч, унжилт, далийлт алга болдог талаар ойлголтгүй байдаг.
Тэгвэл наашаа анхаарлаа хандуулна уу!!!

Нүүрэнд нийт 50 гаруй булчин байдаг. Хүний нүүрний онцлог янз бүр учир үр дүн нь мөн янз бүрийн хугацаанд гарна. Зарим хүнд 7 хоногийн дотор мэдрэгдэнэ. Заримд нь 14 хоног г.м. Үр дүн нь танаас шууд хамааралтай. Дасгалыг хир их хийнэ төдий чинээ хурдан үр дүнд хүрнэ.Заавал өдөрт тэдэн удаа гэсэн дүрэм журам байхгүй.Өдөрт хэдэн ч удаа хийж болно.Зав чөлөөтэй үедээ хийгээд байхад үр дүн нь хурдан гарна. Дасгалыг тогтмол хийснээр: нүүрний булчин чангарч, давхар эрүү арилж, өргөн царай нарийсдаг.

Нүүрний булчинг ерөнхийд нь 4 хуваана:

1т – Дух орчимын булчингууд.
2т – Нүдний эргэн тойрондох булчингууд.
3т – Хацрын булчингууд.
4т -Эрүү,хүзүү орчимын булчингууд.

Эдгээр булчингууд хоорондоо уялдаа холбоотой байдаг.Нэг хэсэг нь суларч унжихад бусад булчин дээрээ дарж нөлөөлдөг.Ингээд л нэг мэдхэд нүүрний арьс унжиж хөгшин харагдаж эхэлдэг байх нь.

Бид биений өөг харахаараа фитнесс, иог, аэробик, биеийн тамирын дасгал хийе гэж бодогддогтой адил нүүрний хөгшрөлтөө болон нүүрээр таргалалтаа дасгал хийж формонд нь байлгаж болно. Хүн 7 хоногт 1-2 удаа заал авч сагс, теннис тоглоход бие хөнгөрч сайхан формтой байдагтай яг адил. Нүүрний йог нь гадаад төрх байдлыг өөрчилж болох шилдэг арга юм. Дасгалууд нүүрний булчингийн ажиллагааг сайжруулж, арьсны эд эсийг хүчилтөрөгчөөр хангаж улмаар арьс тэнийж эхэлдэг. Дасгалуудыг хийхэд хамгийн хялбар бөгөөд тусгай тоног төхөөрөмж шаардагдахгүй. Дасгалуудыг ажил дээр, гэртээ хийж болохоос гадна суугаа, хэвтээ, зогсоо байдалд ч хийх боломжтой.
Мөн бүсгүйчүүд маань дасгал хийснээр нүүр улам томорч булчинлаг болохгүй юу гэж асуудаг,тийм зүйл огт байхгүй, жишээ нь та гарын булчингаа хөгжүүлхийн тулд хүнд төмөр өргөдөг бол мэдээж бид нүүрээрээ төмөр өргөхгүй нь ойлгомжтой ,нүүрний дасгалууд хөнгөн бөгөөд байнгын ажилгаатай байлгаж сулралт, таргалалтаас хамгаалсан дасгалууд байдаг.

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-14 119.40.97.116

Хүнд хэрэгтэй зүйл нийтэлж өгч байхад тэнэг мангараар нь дуудаж байдаг хүнд мулгуу гарууд их байх юмдаа хөөрхий. Өөрсдөө хүний төлөө юу хийдэг бол?

Avatar

ном нь хаана заргадаж байгаа вюм бэ 2014-10-14 203.91.118.162

Энэ ном нь хаана зарагдаж байгаа юм бэ

Avatar

Эмэгтэй хүн 2014-10-14 127.0.0.1

Энэ ном гадуур зарагдаж байгаа юу? Хаагуур байна?

Avatar

gb 2014-10-14 202.131.226.243

dasgaliig ni surahiin tuld tulbur tulj iogiin hicheeld yvah bailgvi dee. neg link bga bizde

Avatar

uuchlaarai 2014-10-14 128.205.48.3

bi ugiin mulguu bolohoor dasgalaa bichihee martjee ch geh shg, kkkk

Avatar

uuchlaarai 2014-10-14 128.205.48.3

bi ugiin mulguu bolohoor dasgalaa bichihee martjee ch geh shg, kkkk

Avatar

Зочин 2014-10-14 112.72.13.51

тэгээд дасгал нь хаана байна аа, ха ха ха

Avatar

Зочин 2014-10-14 202.179.20.162

тэнэгээ дасгалаа яагаад бичээгүй вэ худлаа баахан биччихээд яг дасгалыг нь бичсэнгүй

Avatar

Irgen 2014-10-14 103.229.121.141

Nomoo reklamdaj bgaan bishuu maanagaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж