&#34Алтанхуяг сайд японд байсан бол хэд дахин огцорх байх&#34

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

&#34Алтанхуяг сайд японд байсан бол хэд дахин огцорх байх&#34

САЙДЫН НЭРС НЬ ТОДОРХОЙГҮЙ ТӨСӨЛ ШҮҮМЖЛЭЛ ДАГУУЛАВ-


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн барьсан бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцсэн юм. Гэхдээ Засгийн газар шинэ бүтцийн яамдад томилох сайд нарын нэрсгүй, хэдэн яамдад хэдэн сайд ажиллахыг жагсаасан хүн болгоны мэдэх төсөл оруулж ирсэн нь байнгын хорооны хуралдаанд гишүүдийн эгдүүцлийг хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүний хуулийн төслийг сайд нарын томилгооноос салгаж өргөн барьсан нь шүүмжлэл дагуулав.


Зургаан яамыг гурав болгосон, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байгуулсантай холбогдуулан долоон сайд чөлөөлөгдөж, дөрвөн сайд томилогдох асуудлыг оруулна гэснээс өөрөөр Ерөнхий сайд, сайд нарын нэрсийг хэзээ УИХ-д оруулж ирэх хугацаагаа тодорхой хэлсэнгүй. Ингээд гишүүд дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийллээ.


Ж.Батзандан: Н.АЛТАНХУЯГ ШИГ ЕРӨНХИЙ САЙД ЯПОНД БАЙСАН БОЛ 1000 ДАХИН ОГЦРОХ БАЙЛАА


-Бид нэг ажлыг гурван удаа хийх гэж байна. Бүтцийг баталсан, бүрэлдэхүүнийг батална, дараа нь сайд нарыг томилох нь. Ер нь бичиг баримт боловсруулдаг, бичиг үсэгт тайлагдсан хүн ЗГХЭГ-т байна уу. Оруулж ирсэн төслөө нэг харчих даа. Нуль алдаа. Бид Засгийн газарт косметик засал хийж маск зүүгээд өнгөрөх гээгүй. Засгийн газарт муу ажиллаж байгаа сайд нарт хариуцлага тооцох тухай л ярьж байгаа. Ажлаа сайн хийсэн учраас зарим яамдыг татан буулгаж байгаа гэж худал ярихаа та нар зогсоох хэрэгтэй. Сар болгон хууль зөрчдөг Хууль зүйн сайдтай, стандартын шаардлага хангахгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг Эрүүл мэндийн сайдтай байх юм уу.

 

Спортоо дэмждэггүй спортын сайд байх ёстой юм уу. Эдийн засгийг дампууруулдаг Эдийн засгийн хөгжлийн сайдтай байх ёстой юм уу. Ийм байдлаар хол явахгүй. Засгийн газрын оруулж ирж байгаа бүтэц, бүрэлдэхүүн бол зүгээр л косметик засал. Маскныхаа өнгийг л сольж байгаа хэрэг. Бид шинэчлэл хийх гэж байгаа суурь шинэчлэл хийх хэрэгтэй. Гүн гүнзгий өөрчлөлт хийх хэрэгтэй. Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд Японд байсан бол 1000 дахин, Ч.Сайханбилэг шиг сайд Америкт байсан бол 100 дахин огцорсон байх байлаа. Тэгэхээр та бүхэн ажилдаа хариуцлагатай ханд, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор. Энэ янзаараа улс орон өөдлөхгүй нь.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж