Завхан голын усыг хуримтлуулж нуур байгууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Завхан голын усыг хуримтлуулж нуур байгууллаа

Завхан голын усыг хуримтлуулснаар 20 км урт, 10 гаруй км өргөнтэй нуур Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт бий болсон байна. Энэ нь Тайширын усан цахилгаан станцын усан сан юм. Нутгийн иргэд нуураа “Гэгээн нуур” хэмээн нэрлэж, Монгол орны газрын зурагт тэмдэглүүлэх хүсэлтээ БОНХЯ-нд ирүүлжээ. БОНХ-ийн Сайд С.Оюун, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай нарын хамтарсан тушаалаар “Гэгээн нуур”-ыг Монгол орны газрын зурагт тэмдэглэн байрлуулах, усны нөөцөд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийнхэн нуурын байдалтай танилцаж, хэмжилт хийхээр удахгүй явна. Хэрвээ “Гэгээн нуур”-ыг газрын зурагт тэмдэглэж, усны нөөцөд бүртгэх ажлыг албажуулвал хүний гараар бүтсэн нуурыг газрын зурагт тэмдэглэн бүртгэх анхны тохиолдол болох юм. Нэн цэнгэг ус бүхий Гэгээн нууранд монгол хадран,алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржиж, усны шувууд суурьшин, мал ундаалах болсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж