Үндсэн хуулийн цэц хуралдана | News.MN

Үндсэн хуулийн цэц хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэц хуралдана

Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж  Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл, өргөдөл ирүүлсэн билээ.

Тэд мэдээлэл, өргөдөлдөө, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, эсхүл шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалж шүүн таслах ажиллагаанд оролцох болон бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэхийг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна:”, 11.1.3-т “төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д заасан “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “…Хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан… иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчиж байна гэжээ.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуультай холбогдуулан өргөдөл гаргасан иргэд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван есдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 4, Тавин нэгдүгээр зүйлийн 3-т заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

Уг маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болно.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-14 103.229.121.160

яг үнэн хэллээ санал нэг байна, хулгайчийг өмөөрнө гэдэг хулгайчийн л зан

Avatar

Зочин 2014-10-14 202.131.244.67

Хулгайчаа өмөөрдөг ҮХЦэц хуралдаж яах юм. Татан буугдвал таарна.

Avatar

Зочин 2014-10-14 103.229.121.160

яг үнэн хэллээ санал нэг байна, хулгайчийг өмөөрнө гэдэг хулгайчийн л зан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж