МАН-ын бүлгийн шаардлага | News.MN

МАН-ын бүлгийн шаардлага

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн шаардлага

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Төсвийн ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол 2015 оны төсвийн төслийг буцаахыг шаардсан таван зүйл бүхий шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн. МАН-ын бүлгээс Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,  Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүд нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнээгүй, төсөв мөнгөний бодлого хоорондоо уялдаагүй, эдийн засгийн хямралаас гарах бодлого, арга хэмжээ тодорхойгүй, эдийн засгийн алдаатай бодлогын үр дагаврыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүрүүлэн, тэднийг татварын дарамтад оруулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзжээ. Шаардлагад  дурдсанаар 2015 оны төсвийн тухай хуулийн төсөлд зээлийн үйлчилгээний төлбөрт 707.9 тэрбум төгрөг буюу нэгдсэн төсвийн урсгал орлогын 10 хувийг зарцуулахаар төсөвлөсөн нь 2011 оны нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт төлсөн 37.3 тэрбум төгрөгтэй харьцуулахад 19 дахин их болж эрс нэмэгдсэнийг эсэргүүцэж байгаа аж. Мөн өрийн нэр томъёоны тодорхойлолтыг өөрчлөх, өрийн дээд хязгаарыг ДНБ-ний 40 хувиас 90 хувь болгон нэмэгдүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хууль зөрчсөн талаар дурдсан байна.

С.ОТГОН

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Татвар 2014-10-14 188.23.254.12

Малчдаар татвар тѳлүүлэхгүй гэсэн санаагаа элдвийн юмаар халхлаа л мѳн ч үзэж тарж байна даа. Хотыхон болхоор татвартай, хѳдѳѳнийхѳн татваргүй тэгээд махны үнэ тэнгэрт хаддаг ямар гээчийн шударга нийгэмд амьдраад байнаа бид. Хот ядуу, хѳдѳѳнийхѳн баян хэн ч мэднэ. Хот щолуулаа хѳдѳѳ цѳѳхүүлээ хэн ч мэднэ. Олуулаад зориулсан бодлого уу, цѳѳнхѳд зориулсан бодлог уу! Монголын иргэн мѳн л юм бол малчид ч татвараа тѳлѳх л учиртай шүү дээ Бямбацогт гуай!

Avatar

Зочин 2014-10-14 202.21.106.108

тодорхой заалттай.тэгээд шаардлага гарвал мэрэгжлийн талаар хамтардаг ийм л хамт олон УИХ-д байх ёстой.тэгэхээс ул харж,албан тушаал горилох нь хэрггүй бөгөөд аль чадалтай нь харагддаг байх ёстой билээ.Үүнийг бол дэмжинэ шүү.Хир тааруу юм хийх нь харагдана шүү дээ.тэгэхээс хошуу нэмэх бол хэнч нэг юм бураад байх.Эсвэл огцор г.м….

Avatar

Zochin 2014-10-14 124.158.109.78

Yg zov dugnelt hiij shaardlaga tavisan baina. Oriin menejmenttei zasag toriin uil ajillagaag zogsooh heregtei. ZG uneheer ymarch chadvargui baina.

Avatar

Зочин 2014-10-14 202.70.45.230

chadvartai humuusees aigaad ajild avdaggui bolohoor iim l baihaas yahav

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж