Америкчууд Колумбийн баяраа тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Америкчууд Колумбийн баяраа тэмдэглэв

 

Алдартай далайчин Христофер Колумба 1492 оны арванхоёрдугаар сарын 12-нд Шинэ Ертөнцөд хөл тавьсны ойд зориулагдсан Колумбусын өдөр буюу үндэсний баяраа АНУ даваа гаригт  тэмдэглэв. Том хотуудад уламжлалын дагуу  гоё дэгжин жагсаалууд болж байна. Хамгийн олон хүнтэй жагсаал Нью-Йорк хотод боллоо. Ногоон, цагаан, улаан өнгийн “италийн тугийн” өнгөөр гоёсон олон мянган хүмүүс хөгжмийн хамтлагуудын тоглолтын дор Тавдугаар өргөн чөлөөгөөр жагсан хөөрөв.

 

Колумбын өдөр гэсэн үндэсний өдрийг ерөнхийлөгч Франклин Рузвельт 1937 онд бий болгосныг Конгресс 1071 оноос эхлэн түүнийг аравдугаар сарын хоёр дахь даваа гаригт тэмдэглэж байхаар шийдсэн юм.

 

 

Уламжлалаар уг баярыг Америкийн Италийн нийгэмлэгүүд өргөн тэмдэглэдэг. Колумбыг итали гаралтай гэдгээс энэ нь үүдэлтэй. Колумбын гарлын маргаан өнөөдөр ч эрчимтэй байгаа.

 

Колумбын дурсгалыг АНУ-д олон географийн нэрэнд мөнхөлсөн. Нью-Йоркт түүний нэрээр хамгийн гоё талбайгаа Коламбус-серкл (Columbus Circle) гэж нэрлэсэн ба тэнд 20 гаруй метрийн өндөр Колумбын хөшөө байдаг. Хөшөөг 1892 онд босгож байжээ.

 

 

Энэ өдөр баярын жагсаалаас гадна уугуул иргэд эсэргүүцлийн жагсаал хийн Колумбыг “колончлогч”, “алуурчин” гэсэн бичигтэй  зурагт хуудас барьсан харагдаж байдаг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж