ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь халлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг ажлаас нь халлаа

Иргэний нисэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Энх-Амгаланг өнөөдөр ажлаас нь халах тушаалыг Зам, тээврийн сайд А.Гансүх гаргажээ. 

С.Энх-Амгалан нь өөрийн хүү Э.Ганхүүд сургалтын төлбөр 59 мянган ам.доллар гаргуулан авсан, мөн хүүгийнхээ ашиг сонирхолд нийцүүлэн Иргэний нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулахаар шинэчилсэн дүрмийн найруулгын төсөл боловсруулж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж, ийнхүү ажлаас халах шийдвэр гаргасан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж