Төв Америкт 7.3 магнитудын газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Төв Америкт 7.3 магнитудын газар хөдлөв

 

Эль Сальвадор, Никарагуа улсын далайн эрэгт өчигдөр орой /Х.13/ 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Хүчтэй газар хөдлөлтийн чичирээ Төв Америк даяар мэдрэгдсэн байна. Одоогоор Эль Сальвадор, Никарагуа, Гондурас, Гуатемал зэрэг улсын албаныхан хохирлын талаар мэдээлээгүй байна. Газар хөдлөлтийн улмаас Эль Сальвадорт нэг хүн цахилгааны шонд даруулан нас барсныг Ерөнхийлөгч Уильфредо Салгадо “Твиттер” сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.Газар хөдлөлтийн дараа Эль Сальвадорт цунамын гамшгаас сэргийлэх дохиог асааж, хүмүүсийг далайн эргээс эх газар руу явахыг анхааруулжээ.

 

АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Эль Сальвадорын нийслэлээс баруун-баруун өмнө зүгт 67км-ийн зайнд 40 км-ийн гүнд болсон гэнэ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж