Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай болно | News.MN

Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай болно

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шинэ байртай болно

Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шинэ байрны шав тавих үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Уг арга хэлжээнд НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга Ш.Доржпалам, Нийслэл, дүүргийн цагдаагийн газрын төлөөлөл, албан хаагчид оролцлоо.

Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь өөрийн гэсэн байргүй бөгөөд өнөөдрийг хүртэл 1 дүгээр хорооны байранд түр байрлан, үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 4 давхар, 3000 м2 талбайтай, 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэй Цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн шинэ байр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Наркологийн төвийн хойд талд байрлах бөгөөд барилгын ажил хийгдэж эхлээд байна.

Дашрамд дуулгахад Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь Баянгол дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 13, 20-р хорооны нутаг дэвгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тус хорооны оршин суугч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл, гомдол, гэмт хэрэг зөрчлийн дуудлагыг хүлээн авч, түргэн шуурхай үйлчилж байна.

Н.ЖАВХЛАН


 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж