Л.Гансүх зөвлөх өлсгөлөн зарлажээ

Хуучирсан мэдээ: 2014.10.14-нд нийтлэгдсэн

Л.Гансүх зөвлөх өлсгөлөн зарлажээ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлажээ. Өлсгөлөн зарлах болсон нь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байсан гэмгүй залуусыг баривчлан саатуулсныг эсэргүүцэж ийм зам сонгосон тухай эх сурвалж хэллээ.

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 3.6 тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долдугаар сарын 29-нд баривчлан саатуулсан юм. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл Төв аймгийн хорих ангид саатуулагдаж буй. Өнгөрсөн есдүгээр сард шүүх хурал болсон ч түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан. Үүний дараахан Л.Гансүх зөвлөх өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байсан юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж